ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, хэрэглэгч, харилцагч Та бүхэндээ МАГОФАРМ Сүлжээ Эмийн сангийн хамт олны нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлж, манай цахим хуудсаар зочилж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МАГОФАРМ Сүлжээ Эмийн сан нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомж, эм зүйн салбарын стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, иргэдийг чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, эм зүйн чанартай үйлчилгээг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирлээ.

Өнөөдөр бид олон жилийн туршлага, мэргэшсэн эм зүйчид, чадварлаг хамт олныхоо мэдлэг, ур чадварт тулгуурлан үйлчлүүлэгчдийнхээ итгэл хүндлэлийг хүлээсэн сүлжээ эмийн сан болон хөгжиж, орчин үеийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс гадна Монгол уламжлалт анагаах ухааны тан, эм бэлдмэлийн хүртээмжийг хангаж, иргэдэд орчин үеийн болон уламжлалт эм зүйн цогц үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Бидний хувьд үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж, мэргэжлийн ёс зүй нь үйл ажиллагааны үндсэн үнэт зүйлс юм. Иймээс үйлчлүүлэгч бүрт мэргэжлийн зөвлөгөө, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв дадлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг.

Цаашид бид үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, дижитал шийдэл, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар байх болно.

Та бүхний бидэнд итгэл хүлээлгэн хамт байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,

Ерөнхий захирал Г.Оюунцэцэг