МАГО ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын ирээдүйн хүний нөөцийг хөгжүүлэх, эм зүйн ухааны эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Cardiologist Club – MNUMS клубтэй хамтран Монгол Улсын Ардын эмч, АШУ-ны доктор, профессор Дамбын Сэржээ багшийн нэрэмжит "Зүрх Судлалын Улсын IV Олимпиад"-ыг гурав дахь жилдээ ивээн тэтгэн ажиллалаа. Бид ирээдүйн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хөгжилд хувь нэмэр оруулахыг байгууллагын нийгмийн хариуцлагын чухал чиглэл гэж үздэг бөгөөд оролцогч нийт оюутан, залуу эмч нартаа сурлага, эрдэм шинжилгээ, ажил мэргэжлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.