Байгаль орчны хариуцлага

"Өнөөдөр тарьсан нэг мод — Хойч үедээ үлдээх амьд өв"

МАГОФАРМ сүлжээ эмийн сан нь байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ногоон хөгжлийн үнэт зүйлсийг байгууллагын соёлын нэг хэсэг болгон хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг.

Жил бүрийн 5 дугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зохион байгуулдаг “Үндэсний мод тарих өдөр”-ийн мод тарих, ургуулан арчлах үйл ажиллагаанд нэгдэж МАГОФАРМ сүлжээ эмийн сангийн хамт олон дөрөв дэх жилдээ идэвхтэй оролцож байна.
Энэ жилийн арга хэмжээнд 70 гаруй байгууллага, 500 гаруй иргэн оролцож, шинээр мод тарихын зэрэгцээ өмнөх жилүүдэд тарьсан моддоо усалж, арчлан хамгаалах ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь байгаль орчноо хамгаалах хамтын оролцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсон юм.
МАГОФАРМ сүлжээ эмийн сан нь мод тарихыг зөвхөн нэг өдрийн сайн дурын ажил бус, харин ирээдүй хойч үедээ эрүүл, ногоон орчин өвлүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэн тарьсан модоо тогтмол арчилж, ургуулах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг байгууллагын нийгмийн хариуцлагын бодлогын салшгүй хэсэг болгон хэрэгжүүлсээр байна.

Бид өнөөдөр хийсэн зөв үйлсээрээ маргаашийн эрүүл, ногоон ирээдүйг хамтдаа бүтээнэ.

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4
❮ ❯